![]()
Энэхүү сайтын товч танилцуулга, мэдээлэл илүүц бизээ. Интернэт банкны хувьд Монгол улсад бол тохиромжгүй сайтын нэг юм. Яагаад вэ гэхээр Монголд оршин суугаа хүмүүс энэ сайтыг ашиглан шилжүүлэг хийж мөнгө хүлээж авах боломжгүй. Тэгвэл Монголд амьдардаг хүмүүс PayPal сайтийг ашиглан юу хийж болох вэ? Гадаад руу мөнгө шилжүүлэх (өөрийн картны данс холбосноор) Интернэт дэлгүүрүүдээс бараа худалдаж авах гэх мэт гадаад дахь мөнгө шилжүүлэг хийгддэг бүхэл зүйлд ашиглах боломжтой. Нэг ёсны мөнгө гаран харин шинээр орохгүй гэсэн үг юм (зөвхөн Монголд). Хэрвээ та интернэтээр бараа захиалж авдаг бол тун зүгээр сайт юм. Томоохон интернэт дэлгүүрүүд энэхүү сайтыг ашиглан төлбөр тооцоогоо хийдэг. Учир нь гэвэл хэрэглэгчидийн аюулгүй байдал, сайтын төлбөр тооцоонд хүндрэл учируулахгүйн тулд. Тэгээд ч энэхүү сайтыг дэлхийн томоохон и-дэлгүүр болох eBay эзэмшидэг. Та PayPal ашиглаж худалдан авалт хийвэл мөнгөө луйвардуулахгүй гэсэн том давуу талтай. Энэ сайтад бүртгүүлхэд ямар нэгэн шимтгэл төлөхгүй харин verify буюу олон улсын картаа баталгаажуулахыг шаарддаг. Ингэхийн тулд 1.90$ төлдөг санагдаж байна. Та эхний ээлжинд картаа баталгаажуулахгүй төлбөр тооцоо хийж болох ба энэ нь 100$ лимиттэй юм. Яг ямар зорилгоор төлбөр тооцоогоо хийж/авах гэж байна тэр онлайн банкаар үйлчилүүлэхийг зөвлөе. Дараагийн удаа AlertPay нь тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно...
Дэлгэрэнгүй»






